Ерөнхийлөгчийн ”нууц амраг”-ийн хэвлэлд өгсөн няцаалт мөн ротик фото

{[['']]}

ОХУ-ын ерөнхийлөгч Владимири Путины гэргийгээсээ салсан гашуун үйл явдлын дараа түүнийг нэрт гимнастикч асан Алина Кабаеватай нууц холбоотой гэсэн дам яриа  дахиад л хүчээ авч тархаад байгаа юм. Харин гурван долоо хоног өнгөрсний дараа гимнастикч, Төрийн Думын гишүүн Алина Кабаева хэвлэлд ярилцлага өгч хувийн амьдралынхаа талаарх таагүй ярианд няцаалт өгчээ.

Путин, Кабаева хоёр хүүхэдтэй юу
“Большой спорт” хэвлэлд өгсөн ярилцлагадаа Кабаева анх удаа энэ талаар нуухыг хүссэнгүй. “Амьдралын туршлага маань намайг хувийн амьдралаа нэг их илэн далангүй дэлгээд байхгүйгээр сургасан юм. Ер нь хүн бүр л ажил, спорт, наадам, мэргэжлийн талаар ярьдаг ч хувийн амьдралаа нэг их дэлгээд байдаггүй биз дээ” гэж тэр хэлжээ. Тэр “Би ганц л юмыг хэлж чадна. Надад хүүхэд байхгүй. Энэ бол үнэн” гэж эрс хэлсэн байна.
Үүний өмнө Кабаева хоёр хүүхэд төрүүлсэн, тэд нь Путины хүүхэд гэж хэвлэлээр бичиж байсан билээ.

Тэр хоёрын харилцааны түүх

Оросын ерөнхийлөгч Кабаева хоёрын харилцаа 2008 оны дөрөвдүгээр сараас эхэлсэн юм шиг байгаа юм. Тэгэхэд “Московский корреспондент” сонин Путиныг эхнэрээсээ салаад гимнастикчтай гэрлэх гэж байна хэмээн бичсэн байдаг. Харин ерөнхийлөгч үүнийг няцаасан юмдаг. Тэр “Бусдын хэрэгт, тэгэх тэгэхдээ гэр бүлийн хэрэгт хоншоороо дүрж, эротик үлгэр зохиож байх хэрэггүй” гээд “энэ ярианд үнэн үг нэг ч алга” гэж байсан юм.
За барууны хэвлэл ч гэсэн ингэж л шуугьж байсан. Кабаева ерөнхийлөгчийн анхны хүүхдийг төрүүллээ гэснийг гимнастикч 2009 оны тавдугаар сард няцааж байсан. Гэвч хоёр жилийн дараа Кабаева жаахан хүүхэд тэвэрчихсэн зургийг хэвлэлүүд нийтэлж шуугиан тарихад гимнастикч энэ бол хамаатны нь хүүхэд гэж няцааж байлаа.
Энэ бүх шуугиан ерөнхийлөгч гэргий Людмилагаасаа хөндийрсөнтэй холбоотой улам хүчээ авч ердөө энэ оны нэгдүгээр сард гэхэд л Тhe New York Post хүртэл гимнастикч маань Путинд охини төрүүлж өглөө гэж бичиж байсан юм.

Алина Кабаевагийн эротик дүр төрх
 

Энэ мэдээллийг бусдад түгээх үү? :

No comments:

Post a Comment

Та зевхөн мэдээний агууллагад тохирсон сэтгэгдэл бичнэ үү!!! Бусдыг доромжилсон болон элдэв зар сурталчилгаа бичихийг хориглоно.

 
Support : Shinetsahim Website | Shinetsahim Template | Shinetsahim Template
Copyright © 2013. Шинэ цахим - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Шинээ
Proudly powered by Baagii