Нэг том хүн 4 хүүхэд машинтайгаа живжээ

{[['']]}
 
Өнгөрсөн хоногийн хугацаанд объектын гал түймрийн 2, гал түймрийн зөрчлийн 4, Бодис алдагдсан 1, Аврах ажиллагааны 2 дуудлага ирж нийслэлийн Онцгой байдлын газрын  Аврах анги, харъяа дүүргийн хэлтсийн Аврах, гал унтраах анги гарч шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.

Объектын гал түймэр:
- Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 7 дугаар байр 1дүгээр орцонд гал гарч байна гэсэн дуудлагыг 14:52 цагт өгснөөр Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад 5 дугаар давхарт хог шатаж байсныг аюулгүй болгосон, 2,12 литр шатахуун зарцуулсан.
- Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол 23-ын А байрны 2 дугаар орцонд утаа гэсэн дуудлагыг 18:37 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргахад хогийн сувагт хог шатаж байсныг 0:05 цаг ажиллан, 0,5 тонн ус, 4,98 литр шатахуун зарцуулан унтраасан. Жижүүрийн бүрэлдхүүн ажилласан.
- Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг иргэн 20:12 цагт өгснөөр Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн тасгийг гаргахад 5 ханатай гэр шатаж байсныг аюулгүй болгосон, 2,12 литр шатахуун зарцуулсан.
- Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол 13 дугаар байрны 2 дугаар орцонд утаа гэсэн дуудлагыг 21:06 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргахад орцонд хог шатаж байсныг аюулгүй болгосон, 4,24 литр шатахуун зарцуулсан.

Усны осол
- Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн гүүрний хажуу доор Парода-100 маркийн автомашин гармаар гарах гэж байгаад усанд урсаад байна гэсэн дуудлагыг 14:05 цагт өгснөөр Аврах ангийн Эрэн хайх, аврах шуурхай салбарын тасгийг гаргахад Парода-100 маркийн машин дотор  /30 настай эмэгтэй/ Д, /8 настай эрэгтэй/ Ж, /4 настай эрэгтэй/ Б, 6 настай эрэгтэй/ Т, /2 настай эмэгтэй/ А нар  байсныг аврах ажилгаа явуулж голын уснаас гаргаж амь биеийг авран хамгаалсан, автомашиныг чирч  гаргасан. 5,6 литр шатахуун зарцуулсан байна.
- Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 72 дугаар Хотхонд 3-н  давхарын тагтнаас хүүхэд унах гээд байна гэсэн дуудлагыг 21:02 өгснөөр нийслэлийн Аврах гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад /6 настай эмэгтэй/ М тагтан дээр байсныг 3 сунадаг шатаар аврах ажиллагаа явуулж гарган цагдаагий байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Энэ мэдээллийг бусдад түгээх үү? :

No comments:

Post a Comment

Та зевхөн мэдээний агууллагад тохирсон сэтгэгдэл бичнэ үү!!! Бусдыг доромжилсон болон элдэв зар сурталчилгаа бичихийг хориглоно.

 
Support : Shinetsahim Website | Shinetsahim Template | Shinetsahim Template
Copyright © 2013. Шинэ цахим - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Шинээ
Proudly powered by Baagii