Мэдээ,
{[['

']]}
Лондоны гудамжинд мусульман шашинтан хоёр этгээд цэрэг эрийн хоолойг хэрчин хөнөөсөн хэрэг гарсан тухай өмнө нь манай цахим хуудас мэдээлсэн. Тэгвэл тэрхүү хоёр этгээдийг цагдаа нар хэрхэн буудан шархтуулсан харуулсан бичлэг цацагджээ. Гэмт этгээдүүд цэрэг эрийн хоолойг хэрччихээд тэндээ хоёр цагийн турш өдөөн турхирсан байдалтай зогссоноо цагдаа нар руу дайрч, улмаар буудуулжээ. Хоёр гэмт этгээдийн нэг болох нигери гаралтай, 28 настай Майкл Адэболажог цагдаа нар руу дайрах мөчид буудан шархтуулсан нь бичлэгт тод харагдана. Энэ үед нөгөө гэмт этгээд болох 22 настай Олуваботи Адэбовэл араар нь гүйн мултрах гэж оролдсон ч суманд оногдсон байна. Гэмт этгээдүүдийг одоогоор эмнэлэгт хүргээд байгаа аж. Нигери гаралтай хоёр этгээд мусульман шашинтнуудын өшөөг авах нэрийдлээр гудамжинд явсан жирийн цэргийн хоолойг хэрчсэн юм.
Энэ мэдээллийг бусдад түгээх үү? :
No comments:
Post a Comment
Та зевхөн мэдээний агууллагад тохирсон сэтгэгдэл бичнэ үү!!! Бусдыг доромжилсон болон элдэв зар сурталчилгаа бичихийг хориглоно.