Бүсгүйг 8 сарын дотор 26 кг хүртэл турааж алсан Малайз гэр бүлд ял оноолоо

{[['']]}
 
Өнгөрсөн пүрэв гаригт Малайзын Пинанг мужийн шүүхээс камбож бүсгүйг турааж алсан гэр бүлийн хоёрт тус бүр 24 жилийн ял оноолоо. Малайзын сүлжээ дэлгүүрийн эзэн Су Чо Тонг түүний эхнэр Чин Чуй Линь нар Камбожоос түр хугацаагаар ажиллахаар ирсэн 23 настай Ми Сичаныг найман сар ажиллуулахдаа 26 кг хүртэл нь тураасан нь үхэлд хүргэсэн байна. Камбож бүсгүйн цогцсыг өнгөрсөн хавар олсон бөгөөд эмнэлгийн шинжилгээгээр сүүлийн хэдэн сарын турш хоол идээгүй нь тогтоогдсон ажээ. Шүүхээс Малайзын гэр бүлийг гадаадын хөлсний ажилчныг зориудаар хоолоор сойж, тарчлааж алсан хэрэгт буруутгасан байна. Гэхдээ хэвлэлүүд яагаад камбож бүсгүй тэднээс оргон зугтаагүйг гайхсаар байгаа ажээ. Бүсгүй чөлөөтэй гарах, явах эрхтэй байсан гэдэг нь шүүхийн үеэр тогтоогдсон юм байна.
Ийнхүү Малайзад ажиллахаар очсон бүсгүй тарчилж үхсэн нь тус улсын нэр хүндтэй томоохон цохилт болоод байна. Тус улсад индонез, камбож ажилчид түр хугацаагаар ажиллах нь элбэг байдаг ажээ.

Энэ мэдээллийг бусдад түгээх үү? :

No comments:

Post a Comment

Та зевхөн мэдээний агууллагад тохирсон сэтгэгдэл бичнэ үү!!! Бусдыг доромжилсон болон элдэв зар сурталчилгаа бичихийг хориглоно.

 
Support : Shinetsahim Website | Shinetsahim Template | Shinetsahim Template
Copyright © 2013. Шинэ цахим - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Шинээ
Proudly powered by Baagii