Хөөрхөн Ганаа найз залуутай болсон ч , хямсгар зангаасаа болж театраасаа хөөгдлөө

{[['']]}
Хөөрхөн Ганаа найз залуутай болсон ч , хямсгар зангаасаа болж театраасаа хөөгдлөө
УДЭТ-ын залуухан бас царайлаг жүжигчин А.Ганчимэгт хардахаас илүү тэр хүнээ харамлах нь  чухал санагддаг гэнэ шүү. Драмын театрын хатны дүрийг авч, кинонд ухаалаг охины дүр бүтээдэг А.Ганчимэгийн тухай сүүлийн үед олон мэдээлэл гарч буй. Тэдний дотроос хамгийн бодитой нь Ганаа хайртай залуугаа олсон ч, театраасаа хөөгджээ. Театрынхаа Уранчимэг, Ганцэцэг эгчтэйгээ дотно байх болсон залуу жүжигчин тэндэнтэй G.U.G уран бүтээлийн нэгдэл байгуулж анхны бүтээл болох “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноныхоо зураг авалтад яваад ирсэн билээ. Үүнээс болж театрын ажлаа цалгардуулж ажлаасаа халагдсан гэх яриа бий. Түүний найз залуу Энхүүш нь мөн тус кинонд тоглосон бөгөөд жүжигчин мэргэжилтэй гэнэ. Тэд хүүхдийн ордонд хамт хичээллэдэг байсан бөгөөд нэг газар хамт тоглож өссөн хар багын найзууд юм байна. Энхүүш нь Солонгос улсад жүжигчний мэргэжлээр төгсөж энэ жил эх орондоо ирсэн даруйдаа багын найз Ганаатайгаа хамтран тоглосон кино нь энэ аж. Түүний найз залуу дунд ангид сурдаг байхдаа Гавьяат жүжигчин С.Жавхлангийн “Миний найз” нэртэй дууны клипэнд тоглож байжээ.

Эх сурвалж factnews.mn
Энэ мэдээллийг бусдад түгээх үү? :

No comments:

Post a Comment

Та зевхөн мэдээний агууллагад тохирсон сэтгэгдэл бичнэ үү!!! Бусдыг доромжилсон болон элдэв зар сурталчилгаа бичихийг хориглоно.

 
Support : Shinetsahim Website | Shinetsahim Template | Shinetsahim Template
Copyright © 2013. Шинэ цахим - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Шинээ
Proudly powered by Baagii