Топ модель: Д.Пүрэвсүрэнгийн нөхөр түүнд ханийн жаргал эдлүүлж явна

{[['']]}
Топ модель: Д.Пүрэвсүрэнгийн нөхөр түүнд ханийн жаргал эдлүүлж явна
СТА цол тэмдгээр энгэрээ мялаалгаад байгаа топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэнгийн хувьд 2 дахь охиноо өлгийдөн авсан бөгөөд, бяцхан охин ьн саяхан 1 ой хүрсэн билээ. Дэлгэцийн долоон уран бүтээлд дүрээ мөнхөлж, 30 гаруй клип, долоон жүжигт тоглосон тэрбээр өдгөө аз жаргалтай амьдарч байгаа. Хамгийн сүүлд тэрбээр гэр бүлийн хүчирхийллийн эсрэг сэдэвт “Лардьма” УСК-нд тун чадварлаг тоглож чадсаныг үзэгчид дүгнээд байгаа юм. Энэ кинонд ч өөрийнх нь өнгөрсөн амьдрал тодорхой хэмжээгээр туссан байсныг Пүүжээ үгүйсгээгүй. Гэсэн ч тэрбээр одоо сайхан амьдарч байгаа учраас өнгөрсөн явдлыг сөхөхийг хүсэхгүй байгаагаа саяхны өгсөн нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. 1 настай бага охиноо эгчдээ харуулаад хамгийн сүүлд “Лардьма”-д тоглосон амьдралд нугарашгүй, дайчин, асуудлыг даван туулаад гарах чадвартай, авьяаслаг, гоо сайхан жүжигчин бүсгүй одоо  л жинхэнэ халуун дулаан гэр бүлийн уур амьсгалийг мэдэрч байна хэмээн дотны найзууддаа ярьж яваа гэнэ. Аргачгүй биз түүний нөхөр Ганбаяр топыг маань жинхэнэ эрхлүүлдэг гэнэ лээ.
 
Эх сурвалж factnews.mn
Энэ мэдээллийг бусдад түгээх үү? :

No comments:

Post a Comment

Та зевхөн мэдээний агууллагад тохирсон сэтгэгдэл бичнэ үү!!! Бусдыг доромжилсон болон элдэв зар сурталчилгаа бичихийг хориглоно.

 
Support : Shinetsahim Website | Shinetsahim Template | Shinetsahim Template
Copyright © 2013. Шинэ цахим - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Шинээ
Proudly powered by Baagii