Анхаар, бүх насаараа хоригдох ялтай, онц хүнд гэмт хэрэгтнүүд болох 3 хоригдол оргожээ

{[['']]}
Анхаар, бүх насаараа хоригдох ялтай, онц хүнд гэмт хэрэгтнүүд болох 3 хоригдол оргожээ
ШШГЕГ-ын харьяа чанга дэглэмтэй хорих 441-р ангид ял эдэлж байсан хоёр хоригдол ажил хийж байгаад оргосон гэх мэдээлэл түгээд байгаа. Энэ талаар ШШГЕГ-ын ОНХА-аас лавлах гэсэн боловч “Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариултыг өгч байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар бол хоригдлууд зэвсэглэсэн бөгөөд өнгөрсөн пүрэв гарагт Чингэлтэй дүүрэгт байрлах хүсний дэлгүүрийг дээрэмдсэн гэжээ. Мөн энэ сарын 1-ээс 2-нд шилжих шөнө цагдаагийн байгууллагад хүнсний дэлгүүр буутай этгээд дээрэмдсэн гэх мэдээлэл ирсэн байна. Гэхдээ энэ нь тухайн хоёр хоригдол мөн эсэх нь тодорхойгүй. Ямартай ч  Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороонд орших супермаркетэд 21 цагийн орчим 27-31 орчим насны эрэгтэй хүн халааснаасаа гар буу гарган дэлгүүрийн кассаас бэлэн 440 000 төгрөг дээрэмдэн зугтаасан байдаг. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм.


Эх сурвалж factnews.mn
Энэ мэдээллийг бусдад түгээх үү? :

No comments:

Post a Comment

Та зевхөн мэдээний агууллагад тохирсон сэтгэгдэл бичнэ үү!!! Бусдыг доромжилсон болон элдэв зар сурталчилгаа бичихийг хориглоно.

 
Support : Shinetsahim Website | Shinetsahim Template | Shinetsahim Template
Copyright © 2013. Шинэ цахим - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Шинээ
Proudly powered by Baagii