Бөгж зvvхийн утга учир

{[['']]}
 


Та бөгжөө аль хуруундаа зvvснээс шалтгаалж энэ нь таны амьдрал ахуйд нөлөөлдөг. Өнөө vед та бид гоёл чимэглэлийн зvйлсийг ямар нэг дvрэм журамд захирагдалгvй өөрийнхөөрөө зvvж хэрэглэх нь элбэг болжээ. Гэхдээ энэ сонирхол нь нэг талаараа тийм ч таатай зvйл биш юм. Тодруулбал, дурлалт хосууд гэр бvлийн хvмvvс хагацаж салсан эсвэл бэлэвсэрсэн бол зvvн гарын долоовор буюу хоёр дахь хуруундаа бөгжөө зvvж гашууддаг аж. Хэрвээ та энэ хуруундаа зvгээр л бөгж зvvх дуртай бол энэ нь тийм ч сайхан санаа биш болов уу гэж танд зөвлөмөөр байна. Дээрхтэй адил зvйл тохиолдоогvй ч энэ нь тухайн таагvй зvйлийг зөгнөн биелэх дохио болдог аж.
Зvvн гарын долоовор хуруунд бөгж зvvх нь уй гашуу хагацал, таагvй зvйл болсныг илэрхийлдэг. Мөн хvний сэтгэлийг тогтворгvй хөнгөн болгодог гэж vздэг байна. Баруун гарын долоовор хуруунд зvvсэн бөгж нь ойр дотны хамаатан садан, найз нөхдөөсөө хагацаж салсны болон тэднийг дурсаж хvндэтгэхийн илэрхийлэл болдог байна. Зvvн гарын эрхий хуруунд бөгж зvvх нь оюун ухаан эрх мэдлийн билгэдэл хэмээн vздэг. Мөн өөртөө итгэх итгэлийг болон дотоод хvчийг илvv харуулдаг байна. Дунд хуруунд ерөнхийдөө бэлэг дурсгалын, бат нөхөрлөлийн гэх мэт бөгж зvvдэг байна. Ингэснээр тухайн хvнийг хvндэтгэж буйн шинж ажээ.
Зарим газарт зvvн гарын дунд хуруунд сvйн бөгжийг зvvдэг ёс их дэлгэрсэн байдаг. Ядам хуруунд бөгж зvvх нь хайр дурлалд одтой байх, хvний сэтгэлийг өөрт татах чанарыг сэргээдэг гэх бөгөөд тvvнчлэн сэтгэл vл хувирахыг билэгддэг ажээ. Тиймээс ч зvvн гарын ядам хуруунд олон орны хvмvvс бөгж солилцон хайр дурлалын илэрхийлэл болгож хуримын бөгж зvvдэг аж. Баруун гарын ядам хуруунд эрдэнийн шигтгээтэй болон чамин хийцтэй бөгж зvvх нь хайр дурлалд азтай байх мөн тухайн хvний аз хийморь, цог жавхааг сэргээдэг байна. Чигчий хуруунд бөгж зvvх нь эд баялаг, олз омог ашиг орлогыг билэгддэг.
Баруун гарын чигчий хуруунд алт болон монетон элдэв шигтгээтэй /кольцо/ хэлбэртэй бөгж зvvдэг бөгөөд энэ нь дотор тал буюу алган тал нь ангархайтай хавчдаг байж болно. Учир нь тэр ангархайгаар vргэлж ашиг орлого, олз омог хуран цуглахыг билэгддэг байна. Зvvн гарын чигчий хуруунд алт болон монетон чамин хийцтэй эрдэнийн шигтгээтэй ангархайгvй битvv бөгж зvvдэг. Энэ нь эд баялаг, ашиг орлогыг даллаж арвижуулж тогтоохыг билэгддэг байна.
Энэ мэдээллийг бусдад түгээх үү? :

No comments:

Post a Comment

Та зевхөн мэдээний агууллагад тохирсон сэтгэгдэл бичнэ үү!!! Бусдыг доромжилсон болон элдэв зар сурталчилгаа бичихийг хориглоно.

 
Support : Shinetsahim Website | Shinetsahim Template | Shinetsahim Template
Copyright © 2013. Шинэ цахим - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Шинээ
Proudly powered by Baagii