Б.Амархүү уртын дуучин болно

{[['']]}
Б.Амархүү уртын дуучин болно
ОХУ-ын рок попын гал тогооноос гарч ирсэн Б.Амархүүг эмээ өвөө нь хүүхэд байхын л дэмжиж, урамшуулж байсан нь өдгөө дуучин болох замын нээж өгсөн хэмээн дуучин залуу ярьдаг. Тэрбээр монголдоо ирээд чамгүй олон уран бүтээл хийснээс гадна  “Universe Best Song`s” уралдааны шүүгчээр ажиллах болсон. Мэдээж урлагийн хүн учраас оролцогчдод мэргэжлийн талаас чадварлаг гэгчийн зөвлөгөө өгчихдөг хэмээн хүмүүс ам сайтай байдаг билээ. Түүгээр ч зогсохгүй эх хэлээрээ хэд хэдэн поп стилийн дууг дуулж элэг нэгтнээ баярлуулаад авсан юм. Монгол хүн болж төрснийх уртын дуу дуулах түүний мөрөөдөл бөгөөд одоогоор дөнгөж сурч байгаа гэнэ. Түүний энэхүү мөрөөдөлд хөтлөсөн хүн бол түүний өвөө. Тэрбээр өвөөгийнхөө саналыг баяртай хүлээн авч цаашлаад уртын дуу сайн дуулж сурсныхаа дараа уран бүтээл гаргах санаа  байгаа аж. Түүгээр ч зогсохгүй цомог ч гаргаж болохыг үгүйсгэхгүй гэжээ.
 
 
 
Эх сурвалж factnews.mn
Энэ мэдээллийг бусдад түгээх үү? :

No comments:

Post a Comment

Та зевхөн мэдээний агууллагад тохирсон сэтгэгдэл бичнэ үү!!! Бусдыг доромжилсон болон элдэв зар сурталчилгаа бичихийг хориглоно.

 
Support : Shinetsahim Website | Shinetsahim Template | Shinetsahim Template
Copyright © 2013. Шинэ цахим - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Шинээ
Proudly powered by Baagii