Жиргээчдийн “ХАТАН ХААН” А.Урангоо

{[['']]}
Жиргээчдийн “ХАТАН ХААН” А.Урангоо
Сүүлийн үед твиттер гэх зүйл гарч ирснээр нийгэмд “жиргээчид” хэмээх хэсэг бүлэг хүмүүсийг бий болгожээ. “Жиргээчин” болоход нийгмийн гарал угсаа, албан тушаал огт хамаагүй. Улс төр, урлаг спортын гээд олны танил эрхмүүд "хэн"-ээ мартан “жиргэх” нь нэг талаараа зүгээр ч юм шиг. Олны өмнө байнга л үг хэлээ цэгнэх хэрэгтэй болдог тэдний хувьд “жиргээ” гэх зүйл жинхэнэ эрх чөлөөг тэдэнд олгодог бололтой.

Тэдгээр “жиргээчид”-ийн нэг том төлөөлөл бол “жиргээчдийн хатан хаан” гэх албан бус өргөмжлөлийг хүртээд буй А.Урангоо. АНУ-д боловсрол эзэмшсэн тэрбээр твиттер хуудсаар дамжуулан их аварга Д.Дагвадоржтой танилцан гэртээ урьж, улмаар хамт авахуулсан зургаа өөрийн твиттерт байршуулж хэсэгтээ л шуугиан тарьсан. Өдгөө түүнд “жиргээчдийн хатан хаан” гэх нэрэндээ дасах л үлдэх шиг боллоо.

Дашрамд сонирхуулахад “жиргээчид”-ийн нэг хэсэг нь сайхан Хэрлэнгийн хөвөөг зорьсон сурагтай. “Толгойлогч”-оор нь АН-ын дарга Д.Эрдэнэтбат явсан бөгөөд жиргээчиддээ хонь гаргаж өгөн шинэхэн шөлөөр дайлсан гэнэ лээ.

 
 

Эх сурвалж factnews.mn
Энэ мэдээллийг бусдад түгээх үү? :

No comments:

Post a Comment

Та зевхөн мэдээний агууллагад тохирсон сэтгэгдэл бичнэ үү!!! Бусдыг доромжилсон болон элдэв зар сурталчилгаа бичихийг хориглоно.

 
Support : Shinetsahim Website | Shinetsahim Template | Shinetsahim Template
Copyright © 2013. Шинэ цахим - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Шинээ
Proudly powered by Baagii