Таны нууц эрхтэн заавал сарнай шиг сайхан үнэртэй байх албагүй

{[['']]}
Бидний өдөр тутмын энгийн хэвшлүүд заримдаа эрүүл мэндэд маань муу байдаг. Бүгдийг биш ч гэсэн бүсгүй та зарим зөвлөгөөг дагаж үзээрэй.
1. Өөрийгөө судлах
Хэзээ хамгийн сүүлд толинд харсан бэ? Нүүрээ биш ээ хонгор минь, нууц эрхтэнээ. Гаднаас нь сайн ажиглаж, өөрчлөлт гарч байгаа эсэхийг мэдэж байх хэрэгтэй. Энгийн үед 2- 3 сарын зайтай харж шалгаж байгаарай. Ямар нэг зовиур мэдрэгдэхгүй байсан ч шалгах нь зөв.
2. Хэтэрхий халуун усанд орох хэрэггүй
Хэт халуун ус нь арьснаас гадна үтрээг цочроож хуурайшуулах аюултай. Онгоцонд ус дүүргэж орохдоо маш зөөлөн найрлагатай шингэн саван, хөөсийг ашиглаж, болж өгвөл шүршүүрт орж байвал сайн. Мөн биеэсээ ялгарсан бүх шингэнийг арилтал удаан угаах хэрэггүй. Үтрээний дотор талыг цэвэрлэх талаар санасны ч хэрэггүй, “тэр” өөрөө өөрийгөө цэвэрлэх системтэй. Нэмж зөвлөхөд: анусны хэсгийг урдаас нь хойш угаавал тэндхийн нян үтрээ рүү чинь халдахгүй шүү.

3. Болно болно, одоо болно...
Усанд орсныхоо дараа яаж арчдаг вэ? Гадна талаас нь алчуураараа усыг нь шингээж авахад л болно. Бэлгийн бага уруул, үтрээий амсар зэргийг арчиж хэт хуурай болгож болгохгүй. Бэлгийн бага уруул нь өдөр тутамд бэлэг эрхтнийг чийглэг байлгах үүрэгтэй байдаг. Мөн бэлгийн харьцааны үед ч хэвийн байх нөхцөлийг бүрдүүлнэ. Харин түүнийг арчаад байвал энэ үүргээ сайн биелүүлж чадахгүй болно.
4. Заавал сарнай шиг сайхан үнэртэй байх албагүй
Олон төрлийн үнэртэй шингэн саван, цацлагууд байдаг болсноос хойш байгалийн үнэрийг эхүүн, муухай гэж боддог болсон байх. Эмэгтэй бэлэг эрхтний байгалийн үнэр бол өөрөө гайхамшиг бөгөөд үүнээс өөр яв цав тохирох үнэр гэж байхгүй. Хэрвээ чи бэлгийн эрүүл мэнддээ анхаарч, халдвар авахыг хүсэхгүй байгаа бол ямар ч цацлага, үнэртүүлэгч хэрэглэх хэрэггүй. Харин зүгээр л хэтэрхий их халуун ногоотой хоол идэлгүйгээр, жимс хүнсний ногоо түлхүү хэрэглээд байвал тэндээс чинь гардаг үнэр цэмцгэр байх болно. Зориулалтын, элдэв үнэргүй, мөн бэлгийн хүчил шүлтийн хэмжээг тэнцвэржүүлэх үйлчилгээтэй шингэн саван хэрэглэж болох юм.


Энэ мэдээллийг бусдад түгээх үү? :

No comments:

Post a Comment

Та зевхөн мэдээний агууллагад тохирсон сэтгэгдэл бичнэ үү!!! Бусдыг доромжилсон болон элдэв зар сурталчилгаа бичихийг хориглоно.

 
Support : Shinetsahim Website | Shinetsahim Template | Shinetsahim Template
Copyright © 2013. Шинэ цахим - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Шинээ
Proudly powered by Baagii