Лам нар ном хурж байсан газар биеэ үнэлэгчидийг үүрлүүлсэн бүлэг этгээдийг саатууллаа

{[['']]}
Баянгол дүүргийн XVI хороонд тодорхой хаяггүй, гаднаа камер зоосон нэгэн өвлийн орон сууцанд бусдын биеийг үнэлүүлж байсан Ундрах гэгч эмэгтэйг хамсаатнуудых нь хамт саатууллаа. Уг хэргийг иргэдийн дуудлагаар  шалгасны дүнд ийнхүү илрүүлсэн байна. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн I хэлтсийнхэн илрүүлэн шалгаж байгаа бөгөөд биеэ үнэлэгчдийг үйлдэл дээр нь илрүүлжээ. Ямартаа ч энэхүү нууцлаг сууцанд томчууд нэлээд цугладаг байсныг иргэд хэлж байгаа юм. Ингээд уг хэргийг шалгаж буй  дэслэгч Сэргэлэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Хэчнээн эмэгтэй биеэ үнэлж байсан бэ. Тэднийг хүчээр биеийг нь үнэлүүлдэг байсан хэрэг үү?

-Баянгол дүүргийн XVI хороон Орхоны 5-11 тоот хашаанд үйл ажиллагаа явуулдаг байсан караокед хүмүүсийн биеийг үнэлүүлдэг байсан хэргийг илрүүлээд байна. 19-30 насны 12 эмэгтэй байсан. У гэдэг эмэгтэй эдгээр хүмүүсийн биеийг үнэлүүлж, ашиг олдог байсан нь тодорхой болсон. Энэ хэргийг дөнгөж шалгаж эхлээд байгаа болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөд эрт байна.
-Томчууд очдог байсан гэсэн мэдээлэл бий. Та бүхнийг очиход ямар байдалтай байсан бэ?
-Хэргийн газар очиход Лексус-570 маркийн хоёр машин хашаанд байсан. Тухайн үед биеэ үнэлэгч эмэгтэйчүүдийн хамт нэлээд хэдэн солонгос иргэн байсан. Одоогоор эдгээр хүмүүсийг саатуулан шалгаж байна.  
-Бүсгүйчүүд хаанахын хүмүүст биеэ үнэлдэг байсан юм бол?
-90 хувь нь гадаадын иргэнд биеэ үнэлж, зуучилж үйл ажиллагаа явуулдаг байсныг илрүүлэн шалгаж байна.
-Өмнө нь энэ газар лам нар ном хурдаг байсан гэсэн?
-Тийм мэдээлэл бий. Гандангийн дэнж учраас үүнийг үгүйсгэх аргагүй. Ямартаа ч энэ газрыг гаднаас нь харахад биеэ үнэлэгчид үүрлэсэн гэхээргүй.  Жижиг орон сууцанд багахан караоке ажиллаж байна л гэж харахаар байсан. 
 

М.Өнөрөө

Энэ мэдээллийг бусдад түгээх үү? :

1 comment:

Та зевхөн мэдээний агууллагад тохирсон сэтгэгдэл бичнэ үү!!! Бусдыг доромжилсон болон элдэв зар сурталчилгаа бичихийг хориглоно.

 
Support : Shinetsahim Website | Shinetsahim Template | Shinetsahim Template
Copyright © 2013. Шинэ цахим - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Шинээ
Proudly powered by Baagii