Жүжигчин Г.Ундармаа эмнэлэгүүдийн хүлээлгийн танхимыг тохижуулна

{[['']]}
Жүжигчин Г.Ундармаа эмнэлэгүүдийн хүлээлгийн танхимыг тохижуулна
"Шинэ үе” продакшны жүжигчин Г.Ундармаа хамтлагтаа төдийгүй хошин урлагт тууштай уран бүтээл туурвиж яваа эрч хүчтэй жүжигчин бүсгүйчүүдийн нэг. Часхийсэн дуутай, цовоо, басхүү хошин урлагийнхан дотроо хамгийн хөөрхөн нь гэгддэг тэрээр “Ануун” тавилгын дэлгүүрийн менежерийн ажил давхар хийдэг.

Түүнчлэн хувийн бизнесээ өргөжүүлж “Viva city” хотхонд гэр ахуйн барааны тансаг дэлгүүр нээж байгаа тухай мэдээлэл гараад буй. Түүний хувьд ойрын хэд хоног эмнэлгийн сахиур хийхдээ нэгэн сайхан үйл бүтээхээр шийдсэн байна.

Тодруулбал, эмнэлгийн эмч сувилагчдыг их ачаададтай ажилладаг ч ажлаа сайн хийдгийг үнэлсний зэрэгцээ хүлээлгийн танхим нь засал чимэглэл орчин нөхцөл нь муу юм гэжээ. Жүжигчин бүсгүй “Өвчтөнийг сахиж байгаа хүмүүс мэдээж сэтгэл санаа тавгүй байдаг. Дээрээс нь тав тухгүй газар шөнөжин хүлээж суух. Танхим нь арай өөр баймаар санагдлаа. Эмнэлэг болгоны хүлээлгийн хэсгийг жишиг маягаар орчин үеийн шийдлээр гоё тохижуулж өгөхөөр шийдлээ.

Мэдээж найз нөхөд, эгч дүү болон бусад сайхан сэтгэлтэй хүмүүс, компаниудтай хамтарна. Надтай нэгдээрэй” хэмээн уриалсан байна.


Эх сурвалж factnews.mn
Энэ мэдээллийг бусдад түгээх үү? :

No comments:

Post a Comment

Та зевхөн мэдээний агууллагад тохирсон сэтгэгдэл бичнэ үү!!! Бусдыг доромжилсон болон элдэв зар сурталчилгаа бичихийг хориглоно.

 
Support : Shinetsahim Website | Shinetsahim Template | Shinetsahim Template
Copyright © 2013. Шинэ цахим - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Шинээ
Proudly powered by Baagii