Хакухо эх орондоо ирлээ

{[['']]}
Хакухо эх орондоо ирлээ
Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал өчигдөр орой эх орондоо ирлээ. Тэрбээр эх орондоо амрахын зэрэгцээ энэ сарын 26, 27-нд болох Төв аймгийн 90 жилийн ойн хүндэт зочин байх юм. Мөн Төв аймгийн наадамд зодоглоно.

Тэрбээр долдугаар сарын Нагоя башёд түрүүлж, Эзэн хааны цомыг 26 дахь удаагаа өргөсөн юм. Ингэснээр Хакухо мэргэжлийн сүмод хамгийн олон түрүүлсэн жагсаалтын гуравдугаарт бичигдэж эхэллээ. Тэрбээр тавдугаар сарын башёд түрүүлснээр Их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн амжилттай зэрэгцсэн.


Эх сурвалж factnews.mn
Энэ мэдээллийг бусдад түгээх үү? :

No comments:

Post a Comment

Та зевхөн мэдээний агууллагад тохирсон сэтгэгдэл бичнэ үү!!! Бусдыг доромжилсон болон элдэв зар сурталчилгаа бичихийг хориглоно.

 
Support : Shinetsahim Website | Shinetsahim Template | Shinetsahim Template
Copyright © 2013. Шинэ цахим - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Шинээ
Proudly powered by Baagii