“Харанга”-ын Лхагваа дуулж байхдаа мориноосоо унах шахав

{[['']]}
“Харанга”-ын Лхагваа дуулж байхдаа мориноосоо унах шахав
Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааны нээлтийн ёслол сүр жавхлантай сайхан болж эхэллээ. Уг нээлтэнд 999 уртын дуучид дуулж, 999 биелээчид биелэн, морьтон циркчдийн үзүүлбэр зэрэг олон сайхан мэндчилгээ, сюрпризээр дүүрэн байлаа. Баяр наадмын нээлтийн бас нэгэн сюрприз нь “Харанга”-ын Лхагвасүрэнгийн “Толин хул” байсан юм. Тэрбээр энэ дуугаа морин дээр давхингаа дуулж морьтон циркчдээс дутахааргүй сайн давхиж байв.  …Торгон жолоо өргөхөд нулимс тогтохгүй наадам, Толин хулын төвөргөөнд туг нь намирсан Монгол оо…хэмээн  морь унангаа дуулж байсан Лхагваа эгээтэй л уначихсангүй. Элдэв үзүүлбэр үзүүлэх байсан уу эсвэл хэтэрхий догшин морь таарсан уу бүү мэд. “Харанга”-ын Лхагвааг унах шахахад тэнд байсан үзэгчид бүгд уналаа гэж хашгирч байх нь сонсогдсон. Азаар Лхагваа маань барьц алдаж унасангүй арай гэж тогтон “Толин хул”-аа дуулсаар цэнгэлдэхийг тойрч үзэгч олноо баясгалаа.
Сурвалжилсан: А.Оюун
Фото: Анжигай.Г
mass.mn


Энэ мэдээллийг бусдад түгээх үү? :

No comments:

Post a Comment

Та зевхөн мэдээний агууллагад тохирсон сэтгэгдэл бичнэ үү!!! Бусдыг доромжилсон болон элдэв зар сурталчилгаа бичихийг хориглоно.

 
Support : Shinetsahim Website | Shinetsahim Template | Shinetsahim Template
Copyright © 2013. Шинэ цахим - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Шинээ
Proudly powered by Baagii