Дуучин Э.Ганболор айл гэр үймүүлжээ

{[['']]}
Дуучин Э.Ганболор айл гэр үймүүлжээ
Өнгөрсөн жил хамтлагийнхаа 15 жилийн ойг тэмдэглэсэн “ sweetymotion”  хамтлагийнхан хамтлагийн гишүүн Э.Ганболорынхоо төрсөн өдрөөр “ Наддаа эргээд ирээч” дууныхаа клипыг нээсэн. Хайрын тухай өгүүлсэн энэхүү дууны шүлгийг хамтлагийн гишүүн Э.Ганболор өөрөө бичжээ. Тэрээр дурлалын романсдаа шатаж, түүнээсээ улбаалсан багагүй дуулиан тариад байгаа билээ.Тэрээр Америкт олон жил амьдарч, хувийн амьдралаа зохиож амжаагүй залуу бүсгүйн зүрх сэтгэлийг гэр бүлтэй хүн эзэмдэх болсон нь хамаг эвдрэлийн үүдийг нээж орхижээ. Түүний хайрын эзнээр А. Амундра хэмээх эхнэр, хоёр хүүхэдтэй залуу тодроод байгаа ч Э.Ганболорын хувьд үгүй хэмээн эрс үгүйсгэж байгаа. Харин түүний энэхүү хайр дурлалаас болж хохироод байгаа эмэгтэй нь С.Зориг агсны төрсөн ах Энэтхэгт суугаа элчин сайд С.Баярын ганц охин ажээ. Энэ бүсгүйн хувьд цагтаа өөрөө ч урлаг, уран сайхнаар явж дуулж байсан адтай царайлаг нэгэн байдаг. Гадаадад элчингээр томилогдсон аав дээрээ Энэтхэгт хэсэг амьдрах зуур хүүхдүүдийнхээ эцгийг ийнхүү дуучин бүсгүйтэй холбогдсоныг мэдээд нэлээд сэтгэлээр унаж хүндхэн байдалд оржээ.Нөхөр нь боловсролтой, нийгэмд тогтсон байр суурьтай залуу учраас гэр бүлээсээ салах дээрээ арай хүрчихээгүй ч босгож бүтээсэн амьдралдаа ан цав суусанд эмзэглэхгүй хэн байх билээ.Ийнхүү нэр цэвэр явсан дуучин бүсгүйн гаргасан алдаанд зэмлэн харамсах хүн олон байна.

Эх сурвалж factnews.mn
Энэ мэдээллийг бусдад түгээх үү? :

No comments:

Post a Comment

Та зевхөн мэдээний агууллагад тохирсон сэтгэгдэл бичнэ үү!!! Бусдыг доромжилсон болон элдэв зар сурталчилгаа бичихийг хориглоно.

 
Support : Shinetsahim Website | Shinetsahim Template | Shinetsahim Template
Copyright © 2013. Шинэ цахим - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Шинээ
Proudly powered by Baagii