СУИС-ийн оюутан юуны учир амиа хорлов

{[['']]}
suis 
-ДРАМЫН АНГИЙН ОЮУТНУУД АРХИ ИХ УУДАГ-
Амиа егүүтгэсэн хүний сүнс олон жилийн турш төрлөө олохгүй дэвэн дэлхийгээр тэнүүчилдэг гэдэг. Чухам юуны учир монгол хүн амиа хорлосоор байгааг тайлбарлахад бэрх, олон хүчин зүйл нөлөөлж буйг судалгаа харуулдаг. Хавар цагт манай улсад энэ төрлийн гэмт хэрэг цөөнгүй гардаг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас амиа егүүтгэх болон амиа хорлох оролдлогын шалтгааныг судалж үзэхэд залуучууд өсвөр үеийнхэнд илүү тохиолдож байна гэсэн тооцоо гарчээ.
Энэ сарын 12-ны өдөр Соёл урлагийн их сургуулийн Кино драмын ангийн хоёрдугаар курсын оюутан сургууль дотроо амиа хорлосон аймшигт хэрэг гарсан. Дөнгөж 23-хан настай бүсгүй хорвоогоос уйдаж, амиа егүүтгэсэн шалтгааныг тогтоохоор цагдаагийнхан ажиллаж байна. Урьдчилсан таамгаар ар гэрийнхэнтэйгээ сургалтын төлбөрийн асуудлаас муудалцсан байсан учир амиа хорлосон гэжээ. Амиа хорлосон оюутныг Д гэдэг бөгөөд хэрэг гарах үед сургуулийн жижүүр согтуу байсан учир түүний дотогш орохыг анзаараагүй сурагтай. Хэрэг явдал үдшийн 23 цагийн үед СУИС-ийн гуравдугаар давхарт болжээ. Тэрээр эрдмийн өргөөгөө онцолж амиа хорлосон нь анхаарал татах.
Оюутнуудын мэдээллэж буйгаар СУИС-ийн ялангуа Драмын ангийнхан “их том толгойтой”. Тэдний чихэнд алт хийсэн ч сэгсрээстэй гэдэгчлэн сургуулийн захиргаанаас сургууль дээрээ хонож өнжихийг хориглодог атал түүнийг зөрчиж, улмаар архидан согтуурч хонодог байна. Энэ нь жирийн үзэгдэл гэхэд болох аж. Хэрэг гарсан өдрийн үдэш буюу 23 цагийн орчимд драмын ангийн үүдээр өнгөрч явсан оюутанд тус ангиас архины эхүүн үнэр ханхийж хамрыг нь цоргиж байсан ажээ. Тэрээр  “Драмын ангийн оюутнууд их архи уудаг” гэдэг үгийг л онцлон хэлж байсан.
Тэгэхээр ид цэцэглэх насандаа Д бүсгүй амиа хорлосон нь архи гэгч хар ундаатай холбоотой байхыг үгүйсгэхгүй. Хөндлөнгийн эх сурвалж түүнийг архи ууж согтсон үедээ сэтгэлийн дарамт болсон асуудлаа даалгүй, хяналтаа алдаж амиа хорлосон байж болзошгүйг хэллээ. Энэ хэргийн талаар СУИС-ийн сургалтын албаны дарга н.Анхбаяр мэдээлэл өгөхгүй хэмээн тас гүрийсэн юм. Талийгаач соёлын тэргүүний ажилтан Л.Дэмидбаатарын ангийн хүүхэд байсан аж.
-СУИС-ИЙН ОЮУТНУУД ДУНД БАЯН, ХООСНЫ ЯЛГАА ИХ-
Энэ сургуулийн оюутнууд хэтэрхий дураараа, басхүү танхай, элдэв хэл ам ихтэйгээс гадна нэгнээ доромжилж, сүрдүүлж, дарамталдаг. Энэ нь хэрээс хэтэрсэн талаар чих дэлсэв. СУИС үнэхээр хэцүү сургууль гэнэ. Сургуулийн захиргаанаас оюутнуудад үзүүлдэг дарамт нь сургалтын төлбөрөө нэгмөсөн зарладаггүй, хавар шийдэж үлдэгдэлийг нь авдаг байна. Энэ нь оюутан бүсгүйн үхэлд ч нөлөөлсөн байж болзошгүй ажээ.
Мөн сургуулийн оюутнууд бие биенээсээ дээр гарахын тулд гоёж гоодох энүүхэнд, унадаг машин, найз хөвгүүн зэргээрээ зиндаархдаг байна. Өөрөөр хэлбэл хот, хөдөөний оюутны ялгаа болон баян ядуугийн зовлон, дарамт шахалт их байдаг. Жаахан хүлцэнгүй охид энэ сургуульд тэсвэр заан сурч төгсдөг гэвэл та итгэх үү.
 

Э.ЭНХ-ЭРДЭНЭ
Эх сурвалж medee.mn
Энэ мэдээллийг бусдад түгээх үү? :

No comments:

Post a Comment

Та зевхөн мэдээний агууллагад тохирсон сэтгэгдэл бичнэ үү!!! Бусдыг доромжилсон болон элдэв зар сурталчилгаа бичихийг хориглоно.

 
Support : Shinetsahim Website | Shinetsahim Template | Shinetsahim Template
Copyright © 2013. Шинэ цахим - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Шинээ
Proudly powered by Baagii