{[['
']]}


Харин бүтэлгүй дурлалд зүрхээ зүсүүлж хоцорсноос хойш хэн нэгэнтэй ойртож дотносох хүсэлгүй болсон гэх О.Амгаланбаатар саяхнаас загвар өмсөгч Ж.Энэрэл гэх модель охинтой үерхэж эхэлсэн билээ. Хосууд хамтын амьдрал зохиож, үр хүүхэдтэй болох мөрөөдөлтэй яваа ч хоёр биеэ хардаж маргах асуудал бишгүй гардаг бололтой. Ямартаа л, Төрийн соёрхолт дуучин Д.Болд “Үүлэн домог” дууныхаа клипэнд Ж.Энэрэлийг сонгож тоглуулсанд О.Амгаланбаатар дурамжхан байсан гэнэ.
Учир нь, алтны магнатын ивээлд багтсан “Камертон” хамтлагийн клипэнд тоглосон охид “буруу замаар будаа тээж” оддог болохоор тэр. Өдгөө бүр Мянгаа ахынхаа үнэнч туслах нь гэгддэг дуучин Д.Болд царайлаг охидыг клипэндээ тоглуулан “од” болгосноор мань алтны магнат өвөртөө оруулдаг гэх яриа ч гараад байгаа. Магадгүй, загвар өмсөгч залуу ийн хардсаны үндсэн дээр найз охиноо Мянгаа ахаас харамласан биз ээ. Өвөрмөц төрхтэй, нуруулаг бүсгүй Ж.Энэрэл өмнө нь “Монголжингоо” тэмцээний тэргүүн байрт шалгарч байжээ.
С.Цахиур













No comments:
Post a Comment
Та зевхөн мэдээний агууллагад тохирсон сэтгэгдэл бичнэ үү!!! Бусдыг доромжилсон болон элдэв зар сурталчилгаа бичихийг хориглоно.