Ардчилсан Ерөнхийлөгчид “хайр” зарласан Ганбуушийн хүсэлт

{[['']]}

 

 “Шударга үнэний төлөө хамтдаа тэмцэхийг хүсвэл лайк дарна уу”...
Н.Ганцацрал нэрээр амьдралынхаа шинэ хуудсыг нээж Ганбууш хүйсээ солиулснаас хойш хэсэгтээ л “од” болсон. Жинхэнэ эмэгтэй хүн болчихоод хамрынхаа хэлбэрийг засуулан толгой гэдгэр алхаж байсан түүний биеийн байдал сүүлийн үед тааруухан байгаа сурагтай. 60 нас гарсан хойноо хүйс солиулах мэс засалд орж, 14 настай охины сав суулгуулсан Ганбууш дахин эмчилгээ хийлгэхээр болсон ч мөнгөний бэрхшээлтэй тулгарчээ. Тиймээс өөрийн улсад хийдэггүй эрүүл мэндийн хагалгааг гадны улсад өндөр үнээр хийлгэхэд улсаас таван сая төгрөгийн тэтгэлэг олгох ёстойг мэдэж, энэ дагуу хөөцөлдсөн ч тусыг эс олжээ. Энэхүү тэтгэлэгийнхээ талаар ЭМЯ-ны сайд Н.Удвалтай ярилцаж, бичиг баримт дээрээ гарын үсэг зуруулсан боловч бүтэл муутай байгаа тул Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт тавиад байгаа гэнэ.

Угтаа бол, тэрбээр энэхүү тэтгэмжийн бичиг баримтаа хагалгаанд орохоос урьтаж бүрдүүлэх ёстой байсан учраас ийнхүү удааширч байгааг мэдсэн аж. Гэвч эрүүл мэндийн байдлаас шалтгаалан энэ бүхнийг хүндэтгэх шалтгаан хэмээн авч үзэн, асуудалд нааштай хариу өгөхийг Ганбууш хүсч байгаагаа мэдэгдлээ. Энэ ч утгаараа, Ганбууш буюу Н.Ганцацрал Ардчилсан Ерөнхийлөгчид “хайр” зарлан хүсэлт тавьснаа олонд дуулгасан төдийгүй цаашид телевизийн нэвтрүүлэг, өөрийнхөө амьдралаас сэдэвлэсэн “Өрөөсөн ээмэг” киногоороо эргэн уулзахаа амлажээ.

 

С.Цахиур
Энэ мэдээллийг бусдад түгээх үү? :

No comments:

Post a Comment

Та зевхөн мэдээний агууллагад тохирсон сэтгэгдэл бичнэ үү!!! Бусдыг доромжилсон болон элдэв зар сурталчилгаа бичихийг хориглоно.

 
Support : Shinetsahim Website | Shinetsahim Template | Shinetsahim Template
Copyright © 2013. Шинэ цахим - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Шинээ
Proudly powered by Baagii