5 сартай хүүхдээ хадаастай модоор цохисон аавд эрүү үүсгэлээ

{[['']]}
 
Насанд хүрээгүй хүүхдийн эрх зөрчигдсөн хэд хэдэн хэрэг гарсныг цагдаагийн байгууллага шалгаж байна. Тухайлбал:
 5 сартай хүүхдийг эцэг нь хадаастай модоор цохиж биед нь гэмтэл учруулсан хэрэг гарсан. Эл хэрэг бусдын бие хамгаалах чадваргүй байдлыг далимдуулж алахыг завдсан гэмт хэрэг учраас Эрүүгийн хуулийн 91-р зүйлийн 91/2-т зааснаар УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. Мөн Хөвсгөл аймагт 15 настай хүүхдийн эрхийг зөрчиж хууль бусаар хорьж тарчлаан зовоосон гэмт хэрэгт эгч дүү Д нарт Эрүүгийн хуулийн 100-р зүйл тарчлаах, 109-р зүйл 109.2.3-т хүнийг хууль бусаар хорих гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.

Эх сурвалж factnews.mn
Энэ мэдээллийг бусдад түгээх үү? :

No comments:

Post a Comment

Та зевхөн мэдээний агууллагад тохирсон сэтгэгдэл бичнэ үү!!! Бусдыг доромжилсон болон элдэв зар сурталчилгаа бичихийг хориглоно.

 
Support : Shinetsahim Website | Shinetsahim Template | Shinetsahim Template
Copyright © 2013. Шинэ цахим - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Шинээ
Proudly powered by Baagii