13 настай охиныг 10 мянган төгрөгөөр үнэлсэн Вьетнам засварын газрын иргэдийг хүний наймааны хэргээр баривчиллаа

{[['']]}
Гадаадын бүхэн сайн гэдэг туйлширсан үзлээс болж, манайд Вьетнам засварын газар бороо дараах мөөг шиг олширсон билээ. Гэвч эдгээр газруудын ард чухам юу болж, ямархан хэрэг мандаж байдаг талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Бид Вьетнам засварын газрын ард  биеэ үнэлэл үүрлэж, хар тамхи дамлагдаж байгаа талаар тодорхой баримттайгаа дэлгэж байсан бөгөөд үүнээс хойш иргэд ч Вьетнам засварын газар гэж ямархуу гэмт хэргийн үүр уурхай байдаг талаар мэдээлэлтэй болсон.

Тэгвэл Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд Вьетнам улсын иргэдийг хүний наймааны хэргээр баривчилсан байна. Авто засвар ажиллуулдаг вьетнам иргэд нэр бүхий монгол иргэдийн тусламжтайгаар бага насны охидод шан харамж өгөх нэрээр бэлгийн харьцаанд ордог байсныг цагдаа нар илрүүлсэн байх юм.

Түүгээр ч барахгүй мөрдөн байцаалтын явцад 13 настай охиныг хүртэл 10 мянган төгрөгөөр ашигласан болох нь тогтоогджээ. Ийнхүү бузар булай хэргийн хийсэн Вьетнам засварын газруудыг нь нэрлэвэл, Сүхбаатар дүүргийн есдүгээр хороонд байрлах “Каолангламкан”, Чин-гэлтэй дүүргийн есдүгээр хороонд орших “ШХН” гэх компанийн ажилтнууд нь байж.

Мөн Сүхбаатар дүүргийн есдүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Очиртооройт” авто засварын газар, Баянзүрх дүүрэгт байрлах “Өү Би Аар”, “Эм энд Би Моторс” компанид ажилладаг вьетнам иргэд байжээ.


2013 оны 04-р сарын 10-нд хүргэж байсан нийтлэлийг дахин хүргэе.


Вьетнам засварын газрын ард биеэ үнэлэл үүрлэж, хар тамхи дамлагдаж байна

Машинаа дийлэхээ больсон манай улсын хувьд машин засварын газар эрэлттэй. Харин үүн дээр тулгуурласан замбраагүй олон засварын газрын ихэнхийг “Вьетнам” гэсэн тодорхойлолттой засварын газрууд эзэлнэ. Хоёр алхаад тааралдах эдгээр газруудад монгол хүн ажилладаггүй. Ингээд бодохоор хэдэн зүүн мянган Вьетнам иргэд манай улсад ажиллаж байгаа нь тодорхой. Гэтэл борооны дараахь мөөг шиг олширсон эл газарт ажиллаж байгаа гадаад ажилчид хууль зөрчиж байгаа талаар албаны хүмүүс ч хэлдэг.


Тодруулбал улсад татвар төлдөггүй, үйлчилгээнийхээ үнийн тарифийг ил болгон тавьдаггүй, Монгол улсад хууль бусаар амьдарч байгаа гээд цуварна.


Энэ бол энгийн асуудал аж. Харин цаашилбал эдгээр машины гараашаар ажлын байраа хийсэн газруудад хар тамхидалт, биеэ үнэлэлт газар авч байгааг эх сурвалж мэдээлсэн юм. Тодруулбал зуны амралтаараа машин засварт ажиллаж байсан оюутан хүү энэ талаар ярьлаа.


Хүүгийн ярьж буйгаар бол цайз захыг тойроод 16 дугаар хорооллыг дамнасан олон засварын газар байх ба тэд бие биенийгээ андахгүй гэнэ. Тэд монгол хүнд засвар хийж байгаа үйл явцаа мэдэгдэхийг хүсдэггүй бөгөөд засварын гарааш нь цааш дахиад нэг өрөөтэй байх жишээтэй, эсвэл хаалгаа байнга дотроосоо түгждэг аж. Монголчууд үүнийг нь патентаа алдахгүй санаа гэж ойлгодог ч цаанаа нууцаар хар тамхи хэрэглэх, биеэ үнэлэгчидийг цуглуулах нэг нөхцөлийг бүрдүүлж өгдөг байна.


Тус газар 3-4 Вьетнам засварчин ажиллах бөгөөд монгол хэл мэддэг хүн байхгүй аж. Мэдээж хүүхэд л болсон хойно тэдний хийж буй хөдөлгөөн бүрийг алдахгүй ажиглаж байх явцадаа ийн хар тамхи хэрэглэж байгааг нь гадарлаж хэд хэдэн удаа харсан байна.


Мөн хүүд Вьетнамчууд татахыг санал болгосон гэдгийг ч хэлж байлаа. Орой өглөөний цагаар тус засварын газруудаар монгол охид байнга эргэлдэж байдгийг ч тодруулж өгсөн. 14 хоног ажилласан хүүгийн ярианаас хаалттай гараашны ард Вьетнамчууд хэрхэн хууль зөрчиж байгааг мэдэж болохоор байсан юм. Харамсалтай нь хууль хяналт сул манай улсын хувьд тэдний үүрлэх голомт болдог байна. Энэ тухай бид дахин эрэн сурвалжилж, эргэн мэдээлсээр байх болно.

Эх сурвалж холболт :    Вьетнам засварын газрын ард биеэ үнэлэл үүрлэж, хар тамхи дамлагдаж байна
Энэ мэдээллийг бусдад түгээх үү? :

No comments:

Post a Comment

Та зевхөн мэдээний агууллагад тохирсон сэтгэгдэл бичнэ үү!!! Бусдыг доромжилсон болон элдэв зар сурталчилгаа бичихийг хориглоно.

 
Support : Shinetsahim Website | Shinetsahim Template | Shinetsahim Template
Copyright © 2013. Шинэ цахим - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Шинээ
Proudly powered by Baagii