Би тамхичин гэхдээ л арай ч ийм ”баларсан” тамхичин биш

{[['']]}
 
Би тамхичин. Энийг би хаана ч хэлнэ. Өчигдөр орой зурагт хараад сууж байхнаа тамхины тухай хүмүүс олон зүйл өөр өөрийн өнцөгөөс ярьж байна. Зөв. Миний хувьд олон жил тамхи татсан. Хор хөнөөлийг нь мэддэг ойлгодог хэрнээ нэг л хаяж чаддаггүй юм. Ажлынхан маань ч тамхи татчихаад орж ирэхэд дургүй. Энэ үнэн. Харин нэг л зүйл дээр сэтгэл эмзэглэж явдаг маань өчигдөр дахин бүр зүрх зүсэх шиг. өөрөө тамхичин байж гэж хэлэх л байх. Би нялх хүүхэдтэй. Мэдээж тамхи үнэртсэн хошуугаараа хүүхдээ үнсэх хүүхдэд маань ямар байдгийг энэ л агшинаас ухаарлаа. Одоо би тамхи татсан ч заавал амаа угааж байж хүүхдээ үнсэнэ. Энэ бүсгүйчүүл ингэж тамхи татаж байгаа юм чинь охидууд татахаас ч яах вэ дээ. Монголчууд бид барьцамтгай улсууд шүү дээ. Хэн нэгний мууг үзэх гэж энэ зургийг авсангүй. Ядахнаа хөхүүл хүүхэдтэй сүүгээр нь бага чгэсэн хор дамжиж байгаа шүү дээ. Үнэхээр татмар байвал ээлжлээд хүүхдээ барьж байгаад нэг нэгээрээ татчихаж болоогүй л юм байх даа. За за өөрө тамхичин байж  олон үгээр яах вэ. Харин би гарахгүй ч гэсэн тамхиа эрс багасгана. Үр хүүхэд, олон хүний дэргэд бүр ч татахгүй. Энэ үнэн.   







 
Энэ мэдээллийг бусдад түгээх үү? :

No comments:

Post a Comment

Та зевхөн мэдээний агууллагад тохирсон сэтгэгдэл бичнэ үү!!! Бусдыг доромжилсон болон элдэв зар сурталчилгаа бичихийг хориглоно.

 
Support : Shinetsahim Website | Shinetsahim Template | Shinetsahim Template
Copyright © 2013. Шинэ цахим - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Шинээ
Proudly powered by Baagii