Хүүхдээ хогийн саванд хийсэн эхийг баривчиллаа

{[['']]}


Төрсөн үрээ хогийн саванд хаясан хэрэг уржигдар нийслэлд гарсныг бид өмнө нь мэдээлсэн билээ. Хүүхэд Баянгол дүүргийн XV хорооны 27 дугаар байрны хогийн бункерээс олдсон юм. Хүүг ээж нь уг байрны гурван давхарын хогийн бункерийн хоолойгоор доош шидчихээд зугтжээ. Цагдаагийн хэлтсийнхэн шуурхай ажиллаж, нярай хүүхдийн ээж хэн болохыг тогтоосон байна. Тэрээр Төв аймгийн харьяат нэгэн аж. Төрүүлсэн үрээ хаясан эмэгтэй яагаад ийм болчимгүй үйлдэл хийх болсныг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд эхэд арга хэмжээ авна гэлээ.
Энэ мэдээллийг бусдад түгээх үү? :

1 comment:

  1. Uurusu unagasan uree hayj bdg hatuu setgeltei Hun ym da

    ReplyDelete

Та зевхөн мэдээний агууллагад тохирсон сэтгэгдэл бичнэ үү!!! Бусдыг доромжилсон болон элдэв зар сурталчилгаа бичихийг хориглоно.

 
Support : Shinetsahim Website | Shinetsahim Template | Shinetsahim Template
Copyright © 2013. Шинэ цахим - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Шинээ
Proudly powered by Baagii