Амиа хорлохыг завдаад өөр хүний аминд хүрчээ

{[['']]}
 
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороонд амиа егүүтгэх гэж есөн давхраас үсрээд өөр хүн дээр унаж аминд нь хүрсэн харамсалтай хэрэг энэ сарын 9-нд гарсан билээ. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр, амиа хорлохыг завдсан хүн нь зургаан жилийн өмнө Сэлэнгэ аймагт осолдсон МИ-8 нисдэг тэрэгний ослоос амьд үлдсэн П.Цогжаргал бололтой. Хэрэг гарах өдөр тэрбээр согтуу байсан бөгөөд өдгөө ГССҮТ-д ясны хугарлаа эмчлүүлж байгаа аж.

П.Цогтгэрэл нь нисдэг тэрэгний ослын үеэр онгоцны бэхэлгээний сэгэнд гараа даруулж, баруун гараа тайруулсан билээ. П.Цогжаргалд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж буй бөгөөд гэм буруутай нь тогтоогдвол бусдыг санаагдгүй байдлаар хөнөөсөн гэх үндэслэлээр таван жил хүртэлх хорих ялаар шийтгүүлэх хуулийн заалттай юм.

Д.ЖАРГАЛ

Эх сурвалж news.mn

Энэ мэдээллийг бусдад түгээх үү? :

No comments:

Post a Comment

Та зевхөн мэдээний агууллагад тохирсон сэтгэгдэл бичнэ үү!!! Бусдыг доромжилсон болон элдэв зар сурталчилгаа бичихийг хориглоно.

 
Support : Shinetsahim Website | Shinetsahim Template | Shinetsahim Template
Copyright © 2013. Шинэ цахим - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Шинээ
Proudly powered by Baagii