Арайчдээ Цэцэрлэгийн багш нь 2 настай хүүг ингэж зоджээ

{[['']]}
Энэ нийгэм яасан муухай болоо вэ? Өглөө нь хүүхдээ цэцэрлэгт эрүүл саруул хүлээлгэж өгөөд ,орой нь бэртсэн байдалтайгаар авах юм. Бид ямар нэгэн нэмэлт хачиргүйгээр хүүгээ багшид нь зодуулсан аавын яриаг хүргэе.
Хэн хариуцлага хүлээх юм бэ? 2013.04.16-ны өглөө эхнэр бид 2 хүүгээ Төмөр замын 5 дугаар цэцэрлэгийн “ Хэрэмхэн” бүлэгт өгсөн юм. Энэ бол миний хүүгийн амьдралдаа анх удаа цэцэрлэгт орсон өдөр байлаа. Миний хүү одоо ой 6 сартай, угжнаасаа гарч амжаагүй, хөөрхөн хүү байгаа. Хэдий хэлд орж амжаагүй ч хүний ярьсан бүхнийг ойлгодог, хариулахдаа яг хэлгүй хүн шиг биетээр, үйл хөдлөлөөрөө гарамгай үзүүлдэг нь гайхалтай. Миний хүү ээж , аав, эмээ, өвөөдөө юугаар ч орлуулашгүй эрдэнэ билээ. Цэцэрлэг тарах цаг болж эмээ нь эхнэрийн хамт очиж авахад хүүхдүүд сандал дээр сууж байхад миний хүү байсангүй, асрагч багшад хүүгийнхээ нэрийг хэлтэл цаанаас хүүг минь хөтөлсөөр гарч ирэв.Хүүгийн маань нүд нь улайгаад бүлцийтлээ уйлсан байхыг хараад уйлж дээ л гэж бодоод тэврэн саатуулаад хувцасыг нь өмсгөх гэж доош буулгахдаа зургийг нь авья хараарай гэтэл зодуулсан хацартай талаараа харлаа. Нүүрэн дээрх гүрийсэн улаан урт оромыг нь хараад туслах багшаас нь яасан тухай асуухад мэдэхгүй ээ, багшаас нь асуу гэж хэлсэн. Багштай нь уулзъя гэтэл багш энд байхгүй байна, эрхлэгчийн өрөөнд хуралтай байгаа гэсэн шалтгаанаар уулзуулсангүй. Хүү маань уйлаад байсан учир яах аргагүй гэртээ дагуулж ирлээ. Орой цэцэрлэг тарж байсан болохоор тэнд эцэг эхчүүд байсан, харсан, нэгэн аав энэ ч хүүхдийн гарын ор арай биш байнаа гэсэн. / Хэн ч харсан хүүхдийн гарын мөр биш, багш нь хүүхдүүд хоорондоо зодолдсон юм шиг байна гэж хэнэгч үгүй хэлсэн/ Орой хамгийн эрт ирснээрээ миний аав, ээж 2 хүүг маань аваад гэмтлийн эмнэлэг рүү явж эмчид үзүүлэхэд улаан гүврүүтсэн зүүн тал хавдартай, тархи доргилттой, зөөлөн эдийн гэмтэлтэй гээд хөдөлгөөн хорих учир хэд хоног цэцэрлэгт явуулахгүй байхыг сануулаад өдөрт пезам хагасаар 2 удаа, глютамины хүчил хагасаар 2 удаа, витамин С уусмалаар өдрийн 3 –р уух, шаардлага гарвал толгойн зураг авхуулахыг сануулаад жор бичиж өгсөн бөгөөд хүүхдээ сайн анзаарч байгаарай, ямар нэг шинж илэрвэл шууд гэмтлийн эмнэлэгт ирнэ шүү гэсэн. Мөн тэд гэмтлийн эмнэлэгт байрлах цагдаагийн хэсэгт энэ тухай бүртгүүлсэн. Гэмтлийн эмнэлгээс гараад шууд БГД-ын цагдаагийн 2-р хэсэг дээр очтол оройн 8 хагас болж тэнд хүүхдийн байцаагч байхгүй байсан учраас маргааш өглөө ирэхийг хүссэн тул гэртээ ирсэн. Хүүхэд маань шөнө тавгүй унтаж өглөө эрт сэрсэн. 2013.04.17-ны өглөө 8 цагт эхнэр, /аавын ээж/ буюу эмээгийн хамтаар цэцэрлэг рүү нь очиж өчигдөр юу болсон тухай асууж мэдье хэмээн явлаа. Ангийн 2 багш нь байсан. Би мэдэхгүй гэж 2 биерүүгээ гүтгэж, хүүхдийн эмчилгээний гарсан зардал мөнгийг нь өгье гэлээ. / үнэндээ энд мөнгөнд болж бид очоогүй ээ хүүхдийн эрүүл мэнд л бидэнд чухал яасан гэж ямар шалтгаанаар зодсон юм бэ? Ердөө л уйллаа гэж үү? Хүүхэд бүр л уйлдаг биз дээ / Яагаад өчигдөр та нар өөрсдөө хэлээгүй юм бэ гэхэд дуугарсангүй. Яагаад өчигдөр эмчид үзүүлээгүй юм бэ гэхэд асрагч багш нь эмч байгаагүй гэв. Эмчийг бараг цаг гаран хүлээсний дараа 9 цагт ирлээ, гэтэл эмч нь би өчигдөр 5 цагт цэцэрлэг тарахад байсан гэлээ. 2013.04.17-ны өдрийн өглөө ээж цагдаад өргөдөл өгснөөр энэ асуудалд хэрэг үүсэж эхэлсэн. Бид баримт болох болов уу гэж үзээд цагдаад хүүгийнхээ зодуулсан нүүрны зургийг, гэмтлийн эмчийн үзлэгийн бичигтэй хавсаргаж өгсөн. Цагдаагийн газар биднийг шүүх эмнэлэг рүү явуулсан бөгөөд тэнд удаан хүлээж зогссоны дараа эмчид үзүүллээ. Эмч үзлэг хийж дуусаад хүүг маань чих хамар хоолойн эмчид үзүүлж ирэх шаардлагатай , учир нь гарын ор чих рүү нь орсон байна, гэмтэл авсан байх магадлалтай гэсэн. Шүүх эмнэлгийн хариу гурав хоногийн дараа гарна. Сайтад мэдээлэл цацагдсаны дараа цэцэрлэгийн зүгээс тухайн сайт руу утасдаж худлаа мэдээлэл тавьж манай цэцэрлэгийн нэр төрийг гутаалаа, шүүхэд өгнө одоохон үүнийгээ ав гэж сүрдүүлжээ. Би “Хэрэмхэн” гэсэн нэрийг андуураад “Бүжинхэн” гээд хэлсний төлөө С1 телевизээр гарсан мэдээгээр 5 настануудын багш яриад л. . . Цэцэрлэгийн эрхлэгч аль ангийн тухай болохыг мэдэж байж мэдэн будилаад, тэгсэн мөртлөө буруутан багшийг дагуулж гэрт чинь очьё гээд л . . . . юу болоод байнаа. Өнөөдөр хүү минь нэг л тавгүй байна, унтахгүй юм, тэгсэн мөртлөө нойр нь хүрээд уйлаад байхын. Гуйваад л, тайвшруулах эм уулгаснаас болоод л тэр Одоо 04 сарын 17-ны 23 цаг 52 минут болж байна. Хүүгийн минь хацар дээрх гарын мөр одоо ч арилаагүй байна.






Эх сурвалж factnews.mn
Энэ мэдээллийг бусдад түгээх үү? :

No comments:

Post a Comment

Та зевхөн мэдээний агууллагад тохирсон сэтгэгдэл бичнэ үү!!! Бусдыг доромжилсон болон элдэв зар сурталчилгаа бичихийг хориглоно.

 
Support : Shinetsahim Website | Shinetsahim Template | Shinetsahim Template
Copyright © 2013. Шинэ цахим - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Шинээ
Proudly powered by Baagii